Шинэ мөргөлийн сүмийн төсөл

Эрхэм хүндэт Буяны садан, Сүсэгтэн олон танаа,
Же Зонхова буюу Богд ламын лүндэгнэсэнээр Жецүн Шераб Сэнгэ болон түүний шавь Дулзин Дулнапа Палдэн Сандо нар долдугаар Рабжуны усан хулгана жил (1432 он) Сэд Жүд Гандан Подран хийдийг байгуулжээ.(МЭ 1432 он) Өнөөдөр тус хийд нь Буддын шашны хамгийн ариун дагшин, түүхэн хийдүүдийн нэг болжээ. Тус хийд нь байгуулагдсанаасаа хойш их Же Зонховагийн ариун номлол, сургаал, Тарнийн ёсны ариун дамжлага, өв уламжлалыг үргэлжлүүлсээр байна. Түүнчлэн Гуяасамажа (Төвд:Сандуй), Хэрука(Төвд: Дэмчиг), Яамантака(Төвд: Жигжид) зэрэг тарнийн ёсны сургаалыг зааж байна. Тус хийдийг цэцэглэн хөгжүүлсний дараа Жецүн Шераб Сэнг төв Төвдийг зорьж Тарнийн ёсны бага сургуулийг байгуулжээ. Ийнхүү Тарнийн ёсны их, бага сургуулийг байгуулсан нь Сэд Жүд Гандан Подраны санаачлаг байсан юм. 1969 онд Төвдөөс дүрвэсний дараагаар Сэгю хийдийн 40 гаруй лам Гантокоор дайрч Энэтхэгт/Калимпон/ очсон юм. Энэтхэгт байх хугацаандаа тэд тусламж дэмжлэг авч байсан хэдий ч олон арван бэрхшээлтэй нүүр тулж байлаа. Тэдний зарим нь Төвдийн дөрвөгсдийн шинээр бүрэлдсэн засгийн газрын тушаалаар зам барилгын ажилд явж, үлдсэн лам нар ном сурах хүсэлтэй нутгийн иргэдэд шашны зан үйлийг зааж сургаж байлаа. 1979 онд Их багш багш, Дээрхийн гэгээнтэн Гавж Тижан Доржэ Чан Калимпонд хоёр удаа айлчлан ирсэн бөгөөд тэрээр Сэгю хийд нь Гэлүгва(Шарын шашин)-гийн уламжлалыг дагасан Тарнийн ёсны үндэс болсон газар учраас лам нарыг ийнхүү байдалтай амьдрах ёсгүй хэмээсэн юм. Мөн олон шинэ ламд сахил хүртээх хийгээд тэрхүү үнэт уламжлалыг хадгалан хамгаалах нь нэн тэргүүний чухал зүйл хэмээн айлджээ. Гавж Сон Доржэ Чан болоод бусад лам нар Гавж Тижан Доржэ Чанаар шинэ лам нарт сахил хүртээлгэх ёслолыг хийлгэхийг хүссэн бөгөөд Гавж Тижан Доржэ Чан лам нарт сахил хүртээх үедээ туйлын баяртай байсан юм. Мөн тэрээр Тушит тэнгэрийн зуун шүтээний магтаал/Ганданлхавжама/-ын талаар айлдвар айлдсан юм. Харин Күнгү Палдэн Лак зөвлөгөө өгөхийн зэрэгцээ таван мянган Энэтхэг рупийн өргөл өргөж, Кабугт бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн нь бидний хувьд хамгийн анх удаагийнх байлаа. 1986 онд Непал улсад Калимпон хийдийн нэгэн салбар хийд болгон сүсэгтнүүдийн өргөл болгон өгсөн жижиг газарт энгийн мөргөлийн сүм болон цөөхөн өрөөтэй хийдийг босгосон ч 1997 онд бий болсон улс төрийн шахалтаас үүдэн бид тус хийдийг орхиход хүрч байлаа. Хэдийгээр тухайн үед лам нарт зориулсан өрөө цөөхөн, мөргөлийн сүмийн нөхцөл байдал тун хүнд байсан ч бид шашны ариун уламжлалаа үргэлжлүүлсээр байсан юм. 1997 оноос хойш бид эртний Төвдийн Сэгю хийдийн зуны цагт үйлддэг байсан онцгой уламжлалт ёслолыг үйлдэхийн сацуу Винайн (Ариун ёс журам) гурван гол дэг жаягийг дагаж мөрдсөөр байна (Жил бүр тус ёслолын хуваарь вэб сайт дээр шинэчлэгдэн нийтлэгддэг). Их багш нарын хүсэлтийг биелүүлэхээр Гуяасамажа (Төвд:Сандуй), Хэрука(Төвд: Дэмчиг), Яамантака(Төвд: Жигжид)-ийн эртний зан үйлийн болон Цэрин Жонгийн зааврын дагуу тус хийдийг сэргээн засварлах бэлтгэл ажил хийгдэж байна. Түүнчлэн одоогийн хамба лам багш Жампа Чонду багш дээрхийн гэгээнтэн Же Зонховагийн сургаалыг зааж сургахын сацуу хийдийнхээ эрхэм зорилгыг сахин хамгаалж байна. Улс төрийн байдал болоод газар зүйн байршлаас хамааран хийдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд лам нарт суух байр хүрэлцэхгүй байгаа, мөргөлийн сүм(Цок-Хан)-тэй болох гэх мэт асуудлыг шийдвэрлэх санхүүгийн дэмжлэг туслалцаа ихээхэн шаардлагатай. Тус хийдийн нэрийн өмнөөс Гэн Жампа лам та бүгдээс санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Таны өгөөмөр сэтгэлийн тусламж манай хийдийн эрхэм зорилго болох чухал шаардлагатай байгаа мөргөлийн сүм болоод Же Зонховагийн буюу Богд ламын шүтээн босгох ажилд томоохон дэмжлэг болох болно.

Хүндэтгэсэн, Сэд Жүд Подран Хийд

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>